Парист халдлага үйлдсэн этгээдийг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 20

Парис дахь халдлагыг зохион байгуулагч  Абдельхамид Абауд (Abdelhamid Abaaoud) алагдсан тухай Францын нийслэлийн прокурор Франсуа Моленс мэдэгдсэн байна. Энэ сарын 18-нд  Парисын Сен-Дени дагуул хотод явуулсан цагдаагийн тусгай ажиллагааны үеэр түүнийг устгажээ. Моленс энэхүү мэдэгдэлдээ “Абдельхамид Абаудыг албан ёсоор таньсан байгаа. Сумаар сийчигдсэн цогцос түүнийх” гэжээ.

 

Цагдаагийн ажиллагааны үеэр хэргийн сэжигтэн долоон хүнийг барьсан байна. Түүнтэй хамт байсан  Абаудын үеэл дүү эмэгтэй өөрийгөө дайралтын үеэр дэлбэлжээ.Түүний зургийг Бельгийн “La Derniиre Heure” сонин нийтэлсэн байна.

 

 

Түүнийг Хасна Аитбулахен (Hasna Aitboulahcen) гэдэг бөгөөд Марокко гаралтай, 26 настай Бельгийн харьяат байжээ.

 

Францын терроризмын түүхэнд  Аитбулахен  амиа золиослогч анхны эмэгтэй болж байгаа аж. Түүнийг өнгөрсөн мягмар гарагаас эхлэн хайж байсан юм.

eagle.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨӨРХИЙ ЗОЛИОС(112.72.6.30) 2015 оны 11 сарын 20

ФРАНЦУУД ӨӨРСНИЙХӨӨ ТАВЬСАН ЭМГЭНЭЛТ ЖҮЖГИЙН ГЭРЧЭЭ УСТГАЧИХЛАА ДАА. ТЭДЭНД СИРИЙГ БӨМБӨГДӨХ ШАЛТАГ Л ХЭРЭГТЭЙ БАЙСАН. ОРОС Ч ЯЛГААГҮЙ ОРОСУУДАА ОЛНООР НЬ ЗОЛИОСЛОН БАЙЖ СИРИЙГ БӨМБӨГДӨЖ ГАРТАА ХИЙХ ШАЛТАГ ГАРГАСАН. ШУНАЛТ ИХ ГҮРНҮҮДИЙН БУЗАР ЗАЛЬ ЮМ ДАА.

0  |  0
Top