Ганц бие Сири эрчүүдийг Канад хүлээж авахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 24

Энэ оны сүүлээр Канадын засгийн газар 25,000 Сирийн дүрвэгч хүлээж авахаар болжээ.

Харин хүлээж авах дүрвэгсдэд гэр бүлээрээ байх, хүүхэд эсвэл ганц бие эмэгтэй байх гэсэн нөхцлүүдийг тулгаж гэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ганц бие эрэгтэйчүүдийг хүлээж авахааргүй болж магадгүй.

Энэ нь саяхан болсон Парисын халдлагатай холбоотой тавигдсан шаардлага гэнэ.

Парист болсон халдлагыг үйлдсэн этгээдүүд нь Сирийн дүрвэгсдийн урсгал дунд орж ирсэн болох нь мэдэгдээд байгаа юм.

Харин CBC-ийн мэдээлснээр ганц бие эрчүүдийг ялгаварлах бодлого эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд өнөөдөр буюу Мягмар гарагт зарлах албаны мэдээллээр тодорхой болох гэнэ.

Канадын засгийн газрын дүрвэгсдийг суурьшуулах зардал эхний жилдээ $877 сая байх бол дараагийн зургаан жилд нийтдээ $1.2 тэрбумд хүрэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top