Франц улсын нийслэл Парис хотод өнгөрсөн долоо хоногт болсон цуврал халдлагатай холбоотой Ромын Пап лам Францис мэдэгдэл гаргажээ. Тэрээр зул сарын баярыг тэмдэглэхгүй байхыг хүссэн байна.
Ромын Пап лам Францис мэдэгдэлдээ “Лаагаа асаа, модоо чимэглэ, гэр орноо чимэглэ“ гэж хэлсэн ч дэлхийн улс орнууд дайны аюул нөмрөх аюул байгаа талаар нэмж хэлсэн байна.
Мөн “хүн төрөлхтөн энх тайван гэдэг үгийг ойлгохоо больж байна“ гэж хэлээд зул сарын баяраар хаа сайгүй эмх замбараагүй байдал үүсэх магадлал өндөр байгааг дурджээ.
Түүнчлэн “Эмх замбараагүй байдлаас юу үлдэх вэ” хэмээх асуултад “Аливаа цуст халдлагаас их хэмжээний хохирол, боловсролгүй олон зуун хүүхэд, олон гэм зэмгүй хүн амиа алдаж, их хэмжээний мөнгө зэр зэвсэг наймаалагчдын гарт л орох болно” гэж хариулсан байна.
Энэ бүхэн зул сарын баяр тэмдэглэх утга учрыг алдагдуулж байгааг тэрээр хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )