Обама Туркийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 25

 

ОХУ-ын байлдааны онгоцыг сөнөөсөн хэрэг явдлын талаар АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярилцжээ. Сирийн хилийн ойролцоо өчигдөр /XI.24/ Оросын “СУ-24” байлдааны онгоцыг Туркийн “F-16” сөнөөгч онгоцнууд буудаж унагаасан юм. Энэ хэргийн улмаас “НАТО”-гийн гишүүн Турк болон ОХУ-ын харилцаанд үл ойлголцол үүсээд байна.

Барак Обама үүссэн нөхцөл байдлыг дэвэргэхгүй, дахин давтагдахгүй байх талаар Туркийн ерөнхийлөгчтэй ярилцсан байна. Түүнчлэн тэрбээр “Турк газар нутгийн халдашгүй дархан байдлаа хамгаалах эрхийг АНУ болон НАТО дэмжинэ” хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen (75.171.207.232) 2015 оны 11 сарын 26

dahin ynagaaval ongoroh um bna daa

0  |  0
Top