Владимр Путин: Туркүүд бидний ар нурууруу хутгаллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 25

Мягмар гарагт Туркийн хилийн албаныхан ОХУ-ын байлдааны онгоцыг Турк Сирийн хилийн ойролцоо буудаж, унагалаа. Туркийн албаныхан “Оросын онгоц хэд хэдэн удаа анхааруулсан ч тоогоогүй” гэж тайлбарлажээ. Оросын төрийн мэдээллийн Риа Новости агентлаг энэхүү халдлагын улмаас онгоцыг жолоодож явсан хоёр нисгэгч амиа алдсан хэмээн мэдээллээ. Туркийн Ерөнхийлөгч Ресеп Таип Эрдоган мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “Оросын сөнөөгч онгоц манай улсын агаарын хилийг зөрчсөн бөгөөд удаа дараагийн сануулгад хариу өгөөгүй” гэжээ.

 

Харин Оросын тал “Су-24 сөнөөгч онгоц Туркийн агаарын хилийг зөрчөөгүй бөгөөд 6000 метрийн өндөрт нисэж байсан” гэв. Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгч В.Путин “Туркүүд бидний ар нуруу руу хутгаллаа” хэмээн мэдэгджээ. Су-24 сөнөөгч онгоц Сирийн нутагт унасан байна.

 

 

 eagle.mn

 Л.Дэлгэр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(75.171.207.232) 2015 оны 11 сарын 26

zuvsh dee hariygiin ug

0  |  0
Top