Мягмар гарагт Сири,Туркийн хилийн ойролцоо үүрэг гүйцэтгэж байсан ОХУ-ын цэргийн онгоцыг Туркийн талаас хил зөрчсөн хэмээн буудаж сөнөөсөн билээ.Энэ хэрэг явдлаас үүдэн ОХУ,Туркийн харилцаа ихээхэн хурцдаад байна.2 орны төрийн тэргүүнүүд харилцан эрх ашгаа хамгаалсан мэдэгдэл хийж байх зуурт Оросын иргэд Туркийн далбаа шатаах,элчин сайдын яам руу түүхий өндөг чулуу нүүлгэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлэх болжээ.
СУ-24 онгоцонд явсан 2 нисгэгч амжиж шүхрээр үсэрсэн ч Сирийн босогчдын гарт нэг нь амь үрэгдсэн юм.Харин амьд үлдсэн цэргийн нисгэгч Константин Мурахтин өчигдөр Оросын хэвлэлд ярилцлага өгчээ.Тэрээр "Бид Туркийн хилийг зөрчөөгүй.Ойролцоогоор 6 мянган метрийн өндөрт нисч байсан,цаг агаар ч тогтуун сайхан байлаа.Туркийн пуужин ирж харвах хүртэл нислэг бүрэн миний хяналтан дор байв.Энэ бүс нутагт удаа дараа нислэг үйлдэж байсан болохоор бид арван хуруу шигээ л сайн мэддэг" гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
ЭНЭ ХҮН УЛС ХООРОНДЫН ДАЙНД Ч ХҮРГЭЖ БОЛОХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЧИХЭЭД ТҮҮНЭЭСЭЭ БУЛЗАХЫН ТУЛД ЮУ Ч ГЭЖ ХУДАЛ ХЭЛЖ БОЛНО. БҮХ ЮМ ЦАХИМЖСАН ЭНЭ ҮЕД ХИЛ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГ ЗАХЫН ХҮҮХЭД ТОГТООЧИХНО ДОО.
Эх орныхоо бахархал.