Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын байлдааны онгоцыг сөнөөсөн хэрэгт уучлал гуйхгүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Хэрэв хэн нэгэн уучлал гуйх ёстой бол бид биш. Харин манай агаарын хилийг зөрчсөн нэгэн нь уучлал гуйх ёстой” хэмээсэн байна.
Түүнчлэн Москва хотноо өчигдөр /XI.26/ гадаадын элчин сайд нар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд итгэмжлэх жуух бичлэгээ өргөн барих үеэр Туркийн талаас болсон хэрэг явдалд уучлал гуйсан мэдэгдэл хийгээгүй аж. Үүний дараа ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Туркийн бараа бүтээгдэхүүний импортын хяналтыг чангатгаж, өргөн хүрээтэй эдийн засгийн хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг мэдээлжээ. Туркийн эсрэг эдийн засгийн арга хэмжээнд хамтарсан том төслүүдийг зогсоож, импортын тарифыг нэмэгдүүлэх зэрэг багтаж байгаа аж. Энэ асуудлыг ирэх хоёр өдөрт хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн Дмитрий Медведев мэдээлэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Туркийг “Исламын улс” бүлэглэлээс газрын тос худалдан авч “терроризмыг санхүүжүүлдэг” хэмээн буруутгасан байна. Харин Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Исламын улс бүлэглэлээс газрын тос худалдаж авдаг нь ОХУ-ын холбоотон Сирийн Башар аль-Ассад юм. Тэд биднийг гүжирдэж байна” хэмээн мэдэгджээ.
Туркийн арми /XI.24/ Сирийн хилийн ойролцоо ОХУ-ын “СУ-24” байлдааны онгоцыг буудаж унагааснаар хоёр орны харилцаанд үл ойлголцол, дайсагнал үүсээд байна. Туркийн арми Сирийн хилийн ойролцоо сөнөөсөн онгоц ОХУ-ынх гэдгийг мэдээгүй хэмээн мэтгэж буй. Түүнчлэн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Хэрэв Оросын онгоц гэж мэдсэн бол бид өөр маягаар анхааруулах байсан” гэж мэдэгджээ. Гэвч Туркийн арми Оросын онгоцыг таниагүй гэдгийг Москва эрс няцааж байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Оросын “СУ-24” онгоцыг таних тэмдгээр нь амархан мэдэж болно. Манай онгоцнууд хаана, ямар өндөрт ажиллагаа явуулж байгаагаа гэрээний дагуу АНУ-д мэдээлдэг. Хэрэв тэр онгоц АНУ-ынх байсан бол Турк сөнөөх байсан болов уу” хэмээжээ. “СУ-24” байлдааны онгоцыг сөнөөснөөс үүдэн Оросын хоёр нисгэгч амь үрэгдсэн билээ.
news.mn
Сэтгэгдэл ( 5 )
Oroc ulc tuuxendee Bolgar Armyn zereg jijig ulciig turkiin darlalaac choloolj baican tuuxtei tegexeer Oroc ulc olon ueiin tursh ulc ornuudad turemgiilel uildeeegui xarin choloolj ooriin ibeeldee abch baican tuuxtei xervee Oroc ulc Bolgar Armyn zereg ulc ornuudiig ibeeldee abaagui bol ireedui burxeg bolox baican biz odooch Oroc ulc delxiin enx taiban baidaliig delxiin 2 r dainaac xoish barij togtoocoor l baina
uv gej Oroc ulciin baildaanii unetei ongotsiig conoocnooc bolj ene xereg daamjirch baigaa um xereb Turkuud Orociin ongotsiig conoogoogui bol iim baidald xurexgui baican um xen exelj xereg odoob ter ulc ni buruutai
xarin Oroc uuchlal guij xoxirliig ni yaraltai toloogui uchraac xereg daamjirch baina da
:))
=))