Мао Зэдуний захидлыг дуудлагаар худалдана

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 02

Мао Зэдуний Хятадын дарга болохоосоо өмнө Их Британийн Лейборист намын удирдагч Клемент Эттлид бичсэн захидлыг дуудлага худалдаанд  оруулахаар болжээ.
 
Дуудлага худалдаа энэ сарын 15-нд болох бөгөөд дуудах үнэ нь 100-150 мянган фунт стрилинг буюу 150-225.5 мянган ам.доллар гэнэ. Энэ тухай дуудлага худалдааны Сотебис компаниас мэдээлсэн байна.
 
1937 оны арваннэгдүгээр сарын 1-нээр өдөрлөж, бичгийн машинаар латин үсгээр бичсэн захидлыг Мао Зэдун болон түүний намын хамтран зүтгэгчид бичсэн байна. Уг захидал нь тухайн үедээ Коммунист намын удирдагчдын нэг бөгөөд яньан дахь босогчдын удирдагч байсан Мао Зэдуний Хятадын удирдагч болохоосоо өмнө захидлаар тогтоосон анхны холбоонуудын нэг гэдэг утгаараа үнэ цэнэтэйд тооцогдож байгаа аж. Их Британийн Ерөнхий сайд болсон лейбористуудын удирдагч Клемент Эттлид хаягласан захидалдаа Мао Японы империализмийн эсрэг тэмцэлд “практикийн тусламж” үзүүлэхийг Их Британийн Лейборист намд уриалсан байжээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top