Facebook дээр шинэ хүүхдээ хүлээн авч баярласан хөөрсөн хүмүүсийн мэдээ их гардаг ч Фэйсбүүкийг үүсгэн байгуулагчдийн нэг Марк Зүкербергийнх шиг нь олон биш байх. Марк Зүкерберг болон түүний эхнэр Пришилла Чан нар өөрсдийн Фейсбүүк дэх хувьцааныхаа 99 хувийг сайн үйлсийн Chan Zuckerberg Initiative санд хандивласан том мэдээтэйгээр шинэ Максима охиноо гэр бүлдээ угтан авсан байна.
Уг сан нь дэлхий дээрх хүүхдүүдийг ижил сайн нөхцөлд өсгөн хүмүүжих боломжоор хангах үйл ажиллагаа явуулах сайн үйлсийн сан юм. Маркийн хувьцааны 99 хувь нь одоогийн ханшаар бол 45 тэрбум орчим ам.доллар бөгөөд албаныхны мэдээллээр Марк Зүкерберг өөрийн удирдах сандаа ирэх 3 жилийн турш нэг жилд мөнгөн дүнгээрээ 1 тэрбум доллараас илүүгүй хөрөнгө хандивлах аж.
Максима охин өнгөрсөн долоо хоногт мэндэлсэн бөгөөд энэ тухай өчигдөр Марк олонд мэдэгдэж сайн үйлсийн сан байгуулан хөрөнгөө хандивлахаа мэдэгдсэн нь ихээхэн шуугиан дагуулаад байна.
Сэтгэгдэл ( 2 )
энэ еврей хүн үү лалын гар уу, цэвэр америк бишдэгээ, кккк
Закэрбэрг