Хойд Солонгос кимчигээ,арабчууд кофены соёлоо Дэлхийн өвд бүртгүүлж чадлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 04

Солонгос үндэстний уламжлалт хоол хүнсийг кимчигүйгээр төсөөлөх аргагүй. Хэдийгээр Өмнөд Солонгос улс кимчиг үндэсний зоогийн төрөл гэдгийг НҮБ-ын дэлхийн өв соёлын газарт бүртгүүлсэн байдаг ч Хойд Солонгос улс ч мөн өөрсдийн нэр дээр бүртгүүлэх хүсэлт тавиад байсан юм. Энэ нь хойг хоёр Солонгосын дунд багагүй маргаан үүсгээд байсан ч НҮБ Хойд Солонгосчуудын саналыг хүлээн авч кимчи бол Өмнөд төдийгүй Хойд Солонгосын аль алиных нь соёлын өв, илэрхийлэл гэж үзжээ.

НҮБ Биет бус соёлын өвийн жагсаалтаа шинэчлэн танилцуулсан юм. Энэ жагсаалтанд 20 өв шинээр бүртгэгдсэн байна. Австричууд сонгодог хэв маягаар морь унах авьяасаа бүртгүүлсэн бол Румын болон Перу улс үндэсний ардын бүжгээ, Африкийн Намибчууд жимсний баяраа, Арабчууд кофе бэлтгэж чанах, кофегоор үйлчлэх заншлаа биет бус соёлын өвөөр бүртгүүлжээ.

2015 онд НҮБ-ын Биет бус соёлын өвийн жагсаалтанд шинээр бүртгүүлсэн 20 өв соёлыг танилцуулж байна. Дэлхийн 100 гаруй орны 500 орчим төлөөлөгч Африкийн Намибиа улсад хуралдаж энэ онд өв соёлын жагсаалтын оруулсан уламжлалт зан үйл, баяр наадмуудыг танилцуулсан юм.

 

1.Австри-Морь унах урлаг

2.Азербайжен-Лагижийн зэс урлал

3.Болгарь-Сурова ард түмний баяр наадам

4.Камбож, Филиппин, Өмнөд Солонгос, Вьетнам-Олс таталцах

5.Колумб, Эквадор-Маримба уламжлалт дуу, хөгжим

6.БНАСАУ-кимчи хийх уламжлалт

7.Этиоп-Фичи-Чамбалаалла, Сидам иргэдийн шинэ он угтах баяр

8.Грек-Гантиг чулуун урлал

9.Индонези-Балигийн 3 төрлийн уламжлалт бүжиг

10.Казакстан, Киргизстан-Чээжээр зохиож өгүүлэх урлаг, Айтиш

11.Намибиа-Марула жимсний баяр

12.Перу-Колка хөндийн Витити бүжиг

13.Румын-Уламжлалт бүжиг

14.Саудын Араб-Бөмбөртэй бүжиглэх, яруу найраг

15.Словак-Цуур хөгжмийн соёл

16.Туркменистан-Баатарлаг туульс өгүүлэх урлаг

17.АНЭ, Оман-Аль Разфа, уламжлалт жүжгийн урлаг

18.АНЭ, Саудын Араб, Оман, Катар-Өглөгч өгөөмар зан үйлийн илэрхийлэл болсон Араб кофены ёс

19.АНЭ, Саудын Араб, Оман, Катар-Мажлис, соёлын заал танхим, суудал

20.Венесуэл-Курагуа нэрт ургамлыг тарьж ургуулах, боловсруулах арга технологи

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нараа(202.179.11.10) 2015 оны 12 сарын 04

манайх яагаад цагаан идээ айраг бууз гэх мэтийг бүртгүүлж борохгүй гэж

0  |  0
Top