Иракийн армийнхан АНУ-ын дэмжлэгтэйгээр өнгөрсөн оны сүүлээр Иракийн Рамади хотыг чөлөөлсөн билээ. Рамади хотын удирдлагууд иргэдээ хүлээн авч эхэлсэн бол армийнхан хотыг хамгаалсаар байна. Тэгвэл хэт даврагчид өчигдөр Рамади хот руу хэд хэдэн удаа дайрч, эзлэхийг санаархсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Армийнхан хүчтэй эсэргүүцэл үзүүлсний үр дүнд хэт даврагчид ухарсан гэнэ.
Тус хотыг 3500 орчим цэрэг хамгаалж буй бөгөөд энэ оноос эхлэн АНУ тэргүүтэй олон улсын эвсэл хотын ойролцоо бүгэж буй хэт даврагчдын хуаранд цохиот өгч эхэлжээ. Хэт даврагчид олон нийтийн тусламжтай Рамади хотыг эзлэхээ сануулсаар байгаа юм.
Мөн Иракийн арми АНУ болон Оросын тусламжтай Мосул хотыг чөлөөлөхөөр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )