Шинзо Абэ ОХУ-тай энхийн хэлэлцээр байгуулахыг хүсч байна

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 05

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр мэдэгдэл хийж ОХУ-тай энхийн гэрээ хэлэлцээ байгуулах зайлшгүй шаардлагатай болохыг  санууллаа. Газар нутгийн маргаантай байсаар ирсэн Орос болон Япон улсууд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энхийн гэрээ байгуулаагүй өдийг хүрсэн юм. Курилийн арлуудыг тойрсон маргаан мэтгэлцээн 2011 онд нилээд хурцадсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энэ арлыг булаацалдан Орос болон Япон маргасаар байгаа юм.

Өнгөрсөн 11-р сард болсон Япон, Өмнөд Солонгос болон Хятадын удирдагчдын  дээд хэмжээний уулзалтын дараа газар нутгийн маргааныг тойрсон зөрчилдөөн харьцангуй намжсан болохыг Шинзо Абэ онцолсон юм. Харилцан газар нутгийн маргаантай байдаг 3 улсын зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтаас хамтын ажиллагааны хэд хэдэн төлөвлөгөө гарсан. Яг үүн шиг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулбал Орос болон Японы хооронд үүссэн газар нутгийн маргаан таслагдаж, асуудал шийдэгдэнэ хэмээн найдаж байгаагаа Шинзо Абэ хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top