Хятадын хувцас, загварын “Metersbonwe” группийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Зуо Чэнзян сураггүй алга болсон талаар “www.shanghaidaily.com” мэдээллээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Тэрбумтан эр авлигын хэрэгт холбогдсон байх магадлалтай” гэсэн байна. Түүнийг хууль хяналтынхан өнгөрсөн баасан гаригт гэрээс нь баривчилсан хэмээн нэгэн гэрч сэтгүүлчдэд ярьжээ.
Зуо Чэнзян холбоо тасарсаны дараа “Metersbonwe” групп хувьцаагаа борлуулахаа зогсоосон байна. Түүний нийт хөрөнгө 4.1 тэрбум ам.доллар бөгөөд тэрбээр хятадын баячуудын жагсаалтын 62 дугаар байранд жагсдаг аж. Тэрбумтан эрийг баривчилсан талаар цагдаа нар мэдээлэл өгөхөөс эрс татгалзжээ
Зуо Чэнзян сураггүй болохоос нэг долоо хоногийн өмнө “Fosun” компанийн захирал Гуо Гуанчан гэнэт алга болжээ. Хоёр хоногийн өмнө Гуог авлигын хэргээр баригдсан болохыг тогтоосон байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпийн эхлүүлсэн авлигын эсрэг дайны уршгаар өнгөрсөн онд 114 өндөр албан тушаалтан авлигын хэргээр ялж сонсч, 569 хүн намаасаа хөөгджээ.
Б.Дэлгэрцэцэг shuud.mn
Сэтгэгдэл ( 1 )
Си Зиньпийн эхлүүлсэн авлигын эсрэг дайны уршгаар .....