NBA-ийн 2009, 2010 оны хошой аварга Ламар Одом эмнэлгээс гарч, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах болсон талаар түүний хамаатан мэдэгдсэн байна.
Тэрээр 2015 оны 10 дугаар сарын 13-нд цэнгээний газрын өрөөнд ухаан алдсан байдалтайгаар олдсон. Эмч нарын тогтоосноор виагра болон бусад эмийг их тунгаар хэрэглэсэн байжээ. Олон хоногийн турш ухаан оролгүй удсан ч түүний бие дээрдэж, эрчимт эмчилгээний тасгаас гарахаар болсон гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )