ОХУ-ын цэргийн онгоцууд сургууль бөмбөгджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 12

Сирийн хойд этгээдийн Алеппо  хотын  сургуулийг ОХУ-ын цэргийн арми агаараас бөмбөгджээ. Улмаар 12 хүүхэд нас барж, гурван том хүн амь үрэгджээ. Энэ талаар хүний эрхийн хяналтын байгууллагаас мэдээлсэн байна.

Сирийн хүний эрхийн байгууллагын мэдээлж буйгаар нас барсан гурван хүний дунд сургуулийн багш ч гэсэн байсан гэнэ.  Түүнчлэн агаарын довтолгооноос  20 орчим хүүхэд, багш нар гэмтэж бэртсэн байна. 

 Мөн Алеппо хотод Засгийн газрын хяналтад буй бүс рүү босогчдын зүгээс харвасан пуужинд гурван хүүхэд оногдон амиа алдсан хэрэг гарчээ. Олон улсын байгууллагын мэдээлснээр Алеппо руу энэ сарын 10-наас хойш ОХУ-ын цэргийн онгоцууд эрчимтэй агаараас цохилт өгч эхэлсэн бөгөөд Засгийн газрын арми болон босогчдын хоорондын тэмцэл ч үргэлжилсээр байгаа аж.
Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top