Америкийн нэрт дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелил 73 насандаа таалал төгссөн тухай “www.ew.com” мэдээллээ. Тэрээр өчигдөр Лас Вегас дахь гэртээ амьсгал хураасан хэмээн дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Дуучин уг мэдээллийг баталсан бөгөөд фэйсбүүк хуудастаа “Рене Анжелил 73 насандаа таалал төгслөө. Би үнэхээр гунигтай байна. Тэр минь эцсээ хүртэл хорт хавдартайгаа тэмцэлдсэн. Би нөхрөөрөө бахархаж байна” гэж бичжээ.
Рене 2000 онд хорт хавдартай хэмээн оншлогдож, энэ хугацаанд долоон удаа хагалгаанд оржээ. Өнгөрсөн оноос биеийн байдал нь эрс муудаж, хөдөлж чадахаа больсон хэмээн дуучин “NBS” телевизэд өгсөн ярилцлагадаа дурьдсан билээ.
Хос 1994 онд хуримаа хийж, 2001 онд Рене Чарлес гэх хүүтэй болжээ. Харин 2010 онд Селин эсийн аргаар Нелсон, Эдди гэх ихрийг төрүүлсэн билээ. Рене 1992 оноос эхлэн Селиний менежерээр ажиллаж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг эх сурвалж: shuud.mn
Сэтгэгдэл ( 0 )