Пакистанд их сургууль руу халдсаны улмаас 19 хүн амь үрэгдээд байна

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 21

Орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөө Пакистан улсын Пешавар хотоос 35 км-ийн зайд оршдог Чарсадда хотын Бача Хан хэмээх их сургууль руу зэвсэглэсэн этгээдүүд гал нээн халдлага үйлдсэн байна. Халдлагын улмаас 20 хүн амь үрэгдэж, нилээд олон хүн шархадсан байна.Амь үрэгдсэн хүмүүсийн дотор хичнээн тооны энгийн иргэн байгааг одоогийн байдлаар тогтоогоогүй байна. Их сургуульд хичээл эхлэх үеэр халдлагыг үйлдсэн бөгөөд энэ үеэр буун дуу, бөмбөг тэсрэх дуу гарсан байна. Пакистаны цагдаа, зэвсэгт хүчнийхэн цаг алдалгүй хүрэлцэн ирсэн бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүдтэй буудалцсан байна.

Пакистаны Мардан мужийн цагдаагийн албаны мөрдөгч, генерал Сайед Хан Вазирын мэдээлснээр халдлагыг үйлдсэн зэвсэгт этгээдүүдийн 4 нь амь үрэгдсэн гэжээ. Бусад зэвсэгт этгээдүүд их сургуулийн байр болон байрны ойр орчимд нуугдсаар байгаа бөгөөд хүн барьцаалсан байж болзошгүй байгаа юм. Жео Ньюс агентлагийн газар дээрээс нь сурвалжилж байгаа мэдээллийн дагуу бол Пакистаны зэвсэгт хүчнийхэн их сургууль руу нэвтрэн орсон гэжээ. Мөн халдлага үйлдэгч хичнээн этгээд сургуулийн байранд байгаа нь тодорхойгүй байгаа гэжээ. Энэхүү халдлагын буруутан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Пакистаны зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч дэслэгч генерал Асим Бажвагийн твиттертээ нийтэлснээр халдлагыг үйлдсэн бусад этгээдүүд их сургуулийн ойролцоох хоёр хорооллын дотор нуугдаж байгаа, тэднийг олж илрүүлэх ажиллагаа үргэлжилж байна гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munkhzul(202.126.89.199) 2016 оны 01 сарын 21

bayarmagnai ah tegeh hun bishee

0  |  0
Top