Сьерра Леонд эбола бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 22

Баруун Африкийн орнуудад 2014 оны долоодугаар сараас дэгдсэн эбола вирусын улмаас 10 мянган хүн амиа алдаж, 22 мянган халдвар авсан билээ. Энэ оны эхээр эболагийн тархалт зогссон хэмээн ДЭМБ-аас мэдэгдсэн юм. Тэгвэл НҮБ-аас сануулж байснаар эбола дахин Африкийн орнуудад бүртгэгдэж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

Сьерра Леон улсад өчигдөр эболагийн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар авсан 39 настай эмэгтэй өчигдөр 14.55 цагт нас баржээ. Эмэгтэй эмнэлэгт нөхрөө асарч байсан юм. Сьерра Леон өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд эболагийн халдваргүй улс болж, хүлээлгийн 45 хоногтоо шилжээд байжээ. Уг вирусын халдвараар тус улсын 3702 иргэн амиа алдаж, 8900 иргэн халдвар авчээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ оны эхээр эболаг зогсоох эм тариа гаргаж аваагүй хэмээн ДЭМБ-ийг буруутгаж, эбола дахин дэгдэх магадлалтай гэсэн билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ оны эхний ярилцлагынхаа үеэр “Оросын эмч нар эболаг зогсоох бэлдмэл гарган авсан” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр энэхүү бэлдмэлээ туршилтад оруулахад бэлэн гэдгээ НҮБ, ДЭМБ уламжлаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top