Камеруны хил орчимд дэлбэрэлт болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 26

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн дайчид өчигдөр 20.45 цагийн орчимд Камерун улсын хил орчимд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Дэлбэрэлтийн улмаас хилийн 20 ажилтан болон энгийн таван иргэн амиа алдаж, 62 хүн гэмтсэн” хэмээн Камеруны Батлан хамгаалах яамнаас уламжилжээ.

Энэ амралтын өдөр Камеруны цагдаагийнхан тус бүлэглэлийн дайчин байх магадлалтай долоон этгээдийг баривчилсан юм. Хэт даврагчид энэ сардаа багтаан дайчдыг нь суллахгүй бол барьцаанд байгаа тус улсын иргэдийг хөнөөх болно хэмээн сануулсан байна.

Уг халдлагаас 14 хоногийн өмнө тус бүлэглэлийн амиа золиослогч Камеруны хил орчимд өөрийгөө золиослож, 12 хүний аминд хүрчээ. Зул сарын өмнө тус бүлэглэлийн тэргүүн Чад, Камерун, Нигерийн удирдлагуудад хандан мэдэгдэл хийх үеэр “2016 онд бид сая иргэнийг хөнөөхөөр төлөвлөж байна” гэж хэлжээ.

“Өнгөрсөн онд тус бүлэглэлийн гарт 2000 хүн амиа алдсан” хэмээн НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдээлсэн билээ. Нигерийн Терроризмтой тэмцэх албанаас “Тус бүлэглэл өнгөрсөн онд 5-10 насны 489 хүү болон 4-11 насны 510 охиныг хулгайлсан” хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг shuud.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top