Энэтхэгт 13 оюутан живж нас баржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 02

Мумбай хотоос өмнөд хэсэгт 140 км-ийн зайд орших Муруд далайн эрэгт Пьюнээс 155 оюутан амрахаар ирснээс 13 оюутан живсэн хэрэг гарчээ.

Усанд сэлж байсан 13 оюутан нас барсан ба тэдгээр нь 19-23 насныхан байжээ.

Нутгийн иргэд болон цагдаагийн байгууллага аврах ажиллагаа явуулж буй боловч, нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэдгийг сануулж байна.

Мэдээллийн эх сурвалжаар, Абеда Инамдар коллежийн урлаг, шинжлэх ухаан, худалдааны институтын оюутнууд байсан ажээ.

Амиа алдсан оюутнуудын 10 нь эмэгтэй, гурав нь эрэгтэй оюутан байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top