Австриас монголчуудыг буцаана

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 03

Австри Улсын Засгийн газар гурван жилийн хугацаанд Монгол, Морокко, Гамби тэргүүтэй хэд хэдэн орны цагаачдыг албадан нутаг буцаана гэдгээ өнгөрөгч бямба гаригт мэдэгдсэн талаар олон улсын агентлагууд мэдээлж байна. Ингэхдээ нутагт нь эмх замбараагүй байдал, дайн байлдаан болоогүй нэр бүхий зургаан орны цагаачдыг албадан буцаах тухай бичжээ. Энд Морокко, Алжир, Тунис, Гана, Гүрж, Монгол гэсэн зургаан улсыг нэрлэсэн байна. Www.dpa-international.com сайтад бичсэнээр эдгээр зургаан орны нийтдээ 50 мянган цагаачийг  буцаана. Ингээд 2019 он гэхэд цагаачдыг нутаг буцааж дуусгана гэж тооцоолсон байна. 

Тэгвэл энэ асуудалд Монгол Улсын Гадаад хэргийн яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Австри Улсад Монголын хэчнээн иргэн оршин суудаг талаар тодруулсан юм. Цагаач иргэдийг албадан гаргах нь тухайн улсын Засгийн газрын бүрэн эрх учраас энэ асуудалд Монголын талаас ямар нэг хөндлөнгийн нөлөө үзүүлэх боломжгүй хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Ямартай ч Австрийн Засгийн газрын энэ шийдвэртэй холбоотой бүх мэдээллийг Вена дахь Элчин сайдын яамаар дамжуулан иргэддээ хүргэж ажиллана гэлээ.

Австрийн Засгийн газраас цагаачдыг албадан гаргахдаа “10 хоног” гэсэн аргыг хэрэглэх юм байна. Өөрөөр хэлбэл, цагаачдад өгсөн 10 хоног дотор сайн дураараа гарвал урамшуулал болох 500 еврог олгоно. Харин 10 хоногийн дотор Австри Улсыг орхиогүй тохиолдолд албадан гаргах, баривчилгааг хийх юм байна.

Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад 125 мянга орчим Монголын иргэн оршин суудаг гэх мэдээлэл байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gomo baatar(103.57.93.75) 2016 оны 02 сарын 10

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ

0  |  0
Xerlen(114.255.146.36) 2016 оны 02 сарын 05

Irgedee iim baidald oruulsan, Mongoliin ner xvnded xoxirol uchruulsan elchin saidiig ni bucaa. Mongol ulsaa jagsaaltad oruulaxgvi baij chadaagvi yum uu ?. !!!

0  |  0
Muhlai(182.160.0.225) 2016 оны 02 сарын 05

zov mortloo, buruu!!!! nariig oruulahgui minii Mongoliin (Neriig) hog shaar ulsuudtai zeregtsuulj baigaa um be?? Manai neg jijig sumiin daitai ochuuhen avstaruudaa .

0  |  0
Top