2016 оны сар шинийн баярын өдрүүдээр 9 сая 186 мянган жуулчин Бээжин хотод жуулчилж, аялал жуулчлалын орлого 4 тэрбум 920 сая юань хүрч, 2015 оны мөн үеийнхээс жуулчдын тоо 1.9%, аялал жуулчлалын орлого 2.9%-аар тус тус нэмэгдсэн тухай Сынхуа агентлаг мэдээллээ. Цагаан сарын амралтын хугацаанд Бээжин хотын сүмийн цуглаан гол үйл явдал болсон бөгөөд жуулчин хүлээн авсан хэмжээгээрээ түүхэн дээд амжилтыг үзүүлсэн байна. Ди Таний сүмийн цуглаан 980 мянган жуулчин хүлээн авсан нь 1.4% нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Ши Жинь Шаний паркийн цагаан сарын ажиллагаа олон жуулчдын анхаарлыг татаж, 348 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 34% илүү болсон байна. Бээжин хотын 130 үзмэрийн газар нийт 9 сая 200 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.2% илүү болжээ. Хааны ордон 436 мянган жуулчин хүлээн авч, Тань Тан цэцэрлэгт хүрээлэн 335 мянган жуулчин хүлээн авсан бол И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн 246 мянган жуулчин хүлээн авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )