ОХУ-д зика вирусын анхны халдвар илэрчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 16

Доминикан улсад амраад ирсэн эмэгтэйгээс Зика вирус илэрсэн тухай “Роспотребнадзор” байгууллагын сайтад өчигдөр  мэдээлсэн байна. Москвад ирснийх нь дараа өвчин илрээгүй ба харин хэд хоногийн дараа эмэгтэй халуурч, биеэр нь  тууралт гарчээ. Эмэгтэйг эмнэлэгт тусгаарлаж, гэр бүлийн гишүүдийг нь хяналтад авчээ. Мөн тэр эмэгтэйн зорчсон онгоцонд ариутгал хийсэн байна. Гэвч  Оросын цаг уурын нөхцөлд уг вирус тархах аюул байхгүйг эмч нар хэлжээ.

Өнгөрсөн онд Африкаас Ази, Латин Америкт халдварласан зика вирус маш хурдтайгаар тархаж эхэлжээ. Халдвар нь Aedes aegypti гэх шумуулаар дамждаг юм. Одоогоор энэ вирусаас урьдчилан сэргийлэх вакцин хараахан гараагүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР(103.57.94.182) 2016 оны 02 сарын 16

БОЛЬЁ ОО

0  |  0
olloo(122.201.31.230) 2016 оны 02 сарын 16

Orosyn deeremchid buu tulgan Mongol irgediig deeremdsen hereg dahin garsan bn..iim baliar uls ruu yavsaar l bh uu? Hairan mungu

0  |  0
Top