Сирийн нийслэл Дамаск хотноо дэлбэрэлт болсны улмаас 140 хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Дамаск хотын өмнөд Зейнаб мужид террористууд тэсэлгээний бодис тэсэлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас 83 хүн амиа алджээ. Энэхүү халдлагаас хагас цагийн дараа Хомс хотноо тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр автомашин дэлбэрсний улмаас 57 хүн амиа алджээ. Эдгээр халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тус бүлэглэл “Сирийг эзлэх төлөвлөгөө бидэнд байна. Хэн ч биднийг зогсоож чадахгүй” гэж жиргэжээ.
Сэтгэгдэл ( 0 )