Энэтхэгийн нийслэл Дели хотод 16 сая хүн суурьшдаг билээ. Хотын ихэнх хэсгийг ундны усаар хангадаг хөрш хот болох Харяанагийн усны суваг бохирдсоны улмаас хүн амын тавны гурав нь ундны усгүй болоод байна.
Үндэсний цөөнх болсон жатуудын олонхи нь Харяана хотод амьдардаг бөгөөд газар нутгийн харьцангуй хуваарилалтаас үүдэн тэд хотын дагуу урсдаг уг сувгыг сүйтгэжээ. Гурван хоног үргэлжилж буй усны хомсдлоос болж Дели хотын бүх сургуулиудыг хаагаад байгаа аж. Түүнчлэн 20 орчим хүн харангадаж нас барсан бөгөөд олон зуун иргэн ундны усгүй болжээ.
Делигийн ус сувгийн удирдах газрын дарга Кешав Чандрагийн мэдэгдсэнээр тус хотын цэргийн хүчнийнхэн усны сувгийг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн ч наад зах нь гурваас дөрвөн хоног шаардлагатай болно гэжээ.
Тэрээр “Ус сувгийн удирдах газраас онц байдал зарласнаар иргэд усаа хэмнэж чадсан. Аюулд нэрвэгдсэн газар нутгуудад ус хүргэх ажлыг зохион байгуулж байгаа ч усны хомсдлыг нөхөж чадахгүй байна” хэмээн нэмж хэлсэн байна.
эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл ( 0 )