Бразил улс Зика вирусын тархалттай шинжлэх ухааны аргаар тэмцэхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал, тус улс эрэгчин шумуулуудыг гамма туяаны нөлөөлөлд оруулах замаар үргүйдүүлэх гэж байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Өмнө нь яг энэ аргыг Португалийн Майдер аралд үр жимсний жижиг ялааг үржихээс сэргийлэх, хортон шавжтай тэмцэхэд хэрэглэж байжээ. Дашрамд дурдахад, зикагийн халдвар нь зарим тохиолдолд шумуулаас хүнд дамждаг, сармагчны өвчин юм.

Хэдийгээр үхлийн аюулгүй гэж үздэг ч жирэмсэн эхэд илүү хор хөнөөлтэй билээ. Учир нь, ургийг гэмтээж, оюуны хомсдолтой хүүхэд төрөхөд нөлөөлдөг.