Чех улсад Зика вирус бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 26

Чех улсад Зика вирусийн халдвар авсан хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Вирусийн халдвар авсан хүмүүсийн талаарх мэдээллийг олон нийтэд зарлаагүй байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь Латин Америкийн улсуудаар зорчиж ирэхдээ халдвар авсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Зика вирус шумуулаар дамжин халдварладаг. Түүнчлэн вирус бэлгийн замаар буюу үрийн шингэнээр, шүлсээр цусаар дамжин халдварласан тохиолдлууд бүртгэгдсэн.

Харамсалтай нь уг вирусийн эсрэг вакцин байхгүй, эмчилгээ оношилгооны үр дүнтэй арга нэвтрээгүй байгаа хэдий ч эрдэмтэд зүгээр суусангүй, Зикаг дарах янз бүрийн аргыг эрж сүвэгчилсээр байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top