Гайтид 1,5 сая иргэн өлсгөлөнд нэрвэгджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 26

Гайти улсад олон жилийн турш ган гачиг нүүрлэж, нөхцөл байдал хүндэрсээр байна. Тэр дундаа сүүлийн 3 жил Гайтичууд ургацаа алдаж, газар тариалан эрхлэгчид, хөдөө нутгийн иргэд өлсгөлөнд нэрвэгдсээр байгаа юм. Өнгөрсөн жил тус улс 35 жилийн түүхэнд хамгийн бага ургац хураасан байна.

НҮБ-ын хийсэн судалгаагаар тус улсын 10,4 сая хүн амын 3,6 сая нь өдөр тутам хоол хүнснээс авах ёстой шим тэжээлийн хамгийн бага хувийг ч авч чадалгүй өлөн ходоодтой унтаж байна гэжээ. Мөн 1,5 сая иргэнд нэн яаралтай хүнс тэжээлийн тусламж хүргэх шаардлагатай гэж тооцоолсон байна.

Гайти улсын хөдөө орон нутгийн оршин суугчид өлсгөлөнд нэрвэгдэх болсон нь цаг агаарын байдлаас гадна улс төрийн эрх тэгш бус, хууль бус үйл ажиллагаатай ч холбоотой юм байна. Гайти улсад хүнсний хомсдол үүссэнтэй холбогдуулан хоол хүнсний аюулгүй байдал тун ноцтойгоор зөрчигдөж байгааг НҮБ-ын хүнсний хөтөлбөр анхааруулж байгаа юм. Өлсгөлөнд нэрвэгдсэн 1,5 сая хүнд хоол тэжээл хүргэхийн тулд 84 сая доллар шаардлагатай юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top