Цахим ертөнц Леонардо Ди Каприогоор амьсгалж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 29

Америкийн кино академийн Оскарын наадмын улаан хивсний ёслол Лос Анжелесийн Долби театрт яг одоо болж байна. Үүнтэй холбоотойгоор цахим ертөнцөд Леонардо Ди Каприог Оскарын шагнал авахыг хүлээсэн хүлээлт үүсээд байгаа юм.

"The Revenant” киногоор Оскарт нэр дэвшсэн жүжигчин Леонардо Ди Каприо  улаан хивсний ёслолд “Титаник” киноны хамтрагч жүжигчин Кейт Уинслеттэй хамт очсон байна. Ди Каприо Оскарын шагналд нийт таван удаа нэр дэвшсэн ч нэг ч удаа авч байгаагүй юм. Харин нэгдүгээр сард "The Revenant." Киногоор Алтан бөмбөрцөг наадмын гол дүрийн шилдэг жүжигчний шагналын эзэн болсон юм.

Яг одоо цахим ертөнцөд зөвхөн Леонардо Ди Каприогийн тухай ярьж, бичиж, зургийг нь тавьж байна.

Леонардо Ди Каприо "Уолл Стрийтийн чоно", “Нисгэгч”, “Цуст алмаз”, "Гилберт Грейп” зэрэг киногоор Оскарт нэр дэвшиж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top