Сэтгэл хөдлөл 12 настай охиныг хэрэгт хийв

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 01

АНУ-ын Ферфакс хотод 12 настай нэгэн сурагч охин Инстаграм дээр гар буу, тэсрэх бөмбөг, хутга зэргийн дүрслэл бүхий эможи буюу сэтгэл хөдлөлүүд тавьсныхаа төлөө сургуульдаа аюул занал учруулсанд буруутгагдаж байгаа аж.

Тэрхүү мэдээлэл дотор “Аллага болно. Мягмар гаригт номын санд уулзацгаая” гэж бичсэн байжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд сургуулийн ажилтнууд тийм мэдээлэл Инстаграм дээр байршсаныг олж мэдсэн аж. Сандрахдаа тэд цагдаа нарт мэдэгджээ.

Инстаграмын зүгээс цагдаа нарт тэрхүү мэдээллийг байршуулсан хүний хаягийг гаргаж өгсөн байна. Тэр нь тус сургуулийн 12 настай сурагч охин байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top