Жил бүр гуравдугаар сарын 2-нд дэлхийд нэг сонин гэмээр баяр буюу Олон улсын шүдэнзний өдрийг тэмдэглэдэг байна. Ийм баярыг тэмдэглэхдээ яагаад энэ өдрийг сонгосон тухай янз бүрийн мэдээ байдаг аж. Гэхдээ олон арван жилийн туршид шүдэнз хүний амьдралын юугаар ч орлуулшгүй, нэн чухал эд зүйл байсан гэдэгт бүгд санал нийлдэг юм. Тиймээс өнөөдөр ч шүдэнз нь гал гаргах тун энгийн, хямд төсөр аргын хувьд бидний өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа билээ. Фосфорыг нээснээр шүдэнзийг боловсронгуй болгоход их дэвшил хийсэн байна. Германы эрдэмтэн А.Ганквитц хэсэгхэн фосфорыг үрэхэд асдаг хүхрийн бүрхүүл бүхий шүдэнз хийж болох юм байна гэж таамаглажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Iimerxuu odruudee boliochee margaash gutliin ulnii udur u te