Талбайн теннисний ертөнцөд сэргээшийн том дуулиан дэгдлээ. Өнөө цагийн дэлхийн шилдэг теннисчин бүсгүйчүүдийн нэг Мария Шарапова сэргээшийн төрөлд багтах эм хэрэглэснээ хүлээн зөвшөөрлөө.
Мария Шарапова хэвлэлийн хурал зарлахад ESPN, FOX зэрэг спортын том телевизүүд хөтөлбөрөө өөрчилж, түүний ямар мэдээлэл зарлан тунхаглах гэж байгааг тэсэн ядан хүлээж байсан. 28 настай Оросын супер одын мэдэгдэл талбайн теннис төдийгүй спортын ертөнцийг цочроолоо. Учир нь өнгөрсөн нэг сард Австралийн нээлттэй тэмцээний үед авсан түүний сорьцын шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 1 )
хуучин зөвлөлт холбоот улсын боло ардчилсан германы тамирчид таш өргөнөөр хэрэглэдэг мелдониум гэдэг зүрх,цусан хангамжийг дэмжджг бэлдмэлийг байнга оросууд хэрэглэдэг.саяхныг хүртэл олон улсын сэргээшийн хяналт энэ бэлдмэлийг сайн мэддэггүй байж байгаад ноднингоос хориж эхэлсэн...учир нь оросын хөнгөн атлетикийнхан бас энэ бэлдмэлээр хэрэглэж байсныг бас тзгтоосон..