АНУ-ын зах зээлд борлуулагддаг машинуудаас 2016 оны хамгийн аюугүй машинуудыг нэрлэсэн байна. Үүнд 1-р байрыг Тоёота эзэлсэн байна. Энэхүү рейтингийг Америкийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын институтээс (IIHS) гаргасныг VictorNews мэдээлжээ. Энэ жагсаалтанд дэлхийн янз бүрийн улс орнуудын үйлдвэрлэсэн 48 брэнд оржээ. Энэ жагсаалтыг гаргахдаа шинжээчид ослын эвдрэлийн туршилт, аюулгүй байдлын сүүлийн үеийн ололт бүхий систем зэргүүдийг харгалзан үзжээ. Ингээд 1-р байрыг Prius, Camry, Highlander, Sienna, RAV4 болон бусад загваруудаараа Toyota эзэлсэн байна. Харин 2-р байрыг CR-V, Fit, Civic, Accord зэрэг загваруудаараа Honda эзэлж 3-р байрыг аюулгүй байдлын рейтингээрээ Passat, Golf зэрэг 5-н загвараараа Volkswagen эзэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
chevrolet,dooj,ford,kadillak yu yu ch bil ee ed naraas neg ch baihgui gezh uu ugui bailgui de