БНСУ-ын ажилгүйдлийн түвшин 4.9 хувь болж өсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 17

БНСУ-ын ажилгүйдлийн түвшин хоёрдугаар сард 4.9 хувь болж, огцом өслөө. Энэ нь 2010 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд тооцогдож байна. Тус улсын хөдөлмөр эрхлэгчдийн тоо 25.4 саяар хэмжигдэж байгааг Статистикийн хорооноос нь мэдээллээ. Түүнчлэн шинэ ажлын байрны тоо өнгөрсөн сард жилийн дүнгээр 223 мянгаар нэмэгджээ. Дэд бүлгээр нь задлаад харвал үйлдвэрлэл болон барилгын салбар дахь хөдөлмөр эрхлэлт хамгийн тааруу дүнтэй гарсан байна. Ялангуяа их сургуулиа төгссөн залуучууд ажилд орж чадахгүй байгаа нь ерөнхий үзүүлэлтээс хамгийн их доош татжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top