“Twitter” компани хэрэглэгчийн нэг жиргээний 140 тэмдэгтийн хязгаарлалтыг хэвээр үлдээхээр болжээ. Гар утаснаас “Twitter”-т нийтлэхтэй холбоотойгоор анх гарч ирсэн 140 тэмдэгтийн хязгаарыг 10 мянга хүртэл тэлэх боломжтой гэж тус компани мэдэгдэж байсан юм. Хэдий тийм боловч “Twitter”-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Жэк Дорси телевизийн ярилцлагын үеэр "140 тэмдэгт бол тухайн агшинд болж байгаа зүйлсийг товчоор жиргэх боломжийг бүрдүүлж байгаа сайн хязгаарлалт учир хэвээр үлдээнэ" гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сард “Twitter”-ийн хэрэглэгч хооронд явуулах мессежийн 140 тэмдэгтийн хязгаарыг арилгасан юм. Дашрамд дурдахад 10 жилийн өмнө энэ өдөр “Twitter”-ийн үйлчилгээ олон нийтэд нээлттэй болж, хэрэглэгчид жиргэж эхэлсэн аж. Өнөөдөр “Twitter”-ийг сар бүр 300 сая хүн идэвхтэй хэрэглэж байна.
Сэтгэгдэл ( 0 )