Хөрөнгө оруулалтын Hillair Capital Management компани Америкийн телевизийн од болох эгч, дүү Ким, Хлоя, Кортни Кардашьян нарын эсрэг шүүхэд 180 сая долларын нэхэмжлэл гаргажээ. Тус компани алдартнуудыг залилан хийсэнд буруутган, байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзсэн аж.
Тэдний үүсгэсэн “Кардашьян бьюти” брэндийг хөгжүүлэхэд тус компани 2012 онд 10 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Ингэхдээ эгч, дүүс гоо сайхны бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зар сурталчилгааг хариуцаж ажиллана гэсэн болзолтой байв.
Гэтэл тэд гэрээний нөхцлийг биелүүлэлгүй брэндийн нэр хүндийг унагааж, хүмүүсийн дотор түүнийг түгээн дэлгэрүүлэх ажлыг хангалттай хийгээгүй гэнэ. Иймд тус компанийн төлөөлөгчид хөрөнгө оруулсан мөнгөө буцааж авахын дээр өөрсдөд нь учирсан гэж тооцоолж буй 64-180 сая долларыг нөхөн төлбөрт гаргуулж авахаар хөөцөлдөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Baingiin hevleliin od bolj bhiin yu hiij mungu oldog ger bul ve sain oilgodgui
Ene 6 huuhed hoorondoo yamarch adilgui