Пакистан улсын Лахор хотын хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр асар хүчтэй дэлбэрэлт болсоны улмаас дор хаяхад 64 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан байна.
Reuters агентлагаас мэдээлсэнээр, орон нутгийн засаг захиргаа 65 хүн амь үрэгдэж, 280 хүн хүнд шархадсан гэж мэдэгдсэн аж.
Лахор хотын Гульшан-э-Икбал хэмээх хүүхдийн цэнгэлдэх хүрээлэнд ням гарагийн орой амиа золислогч бөмбөн дэлбэлсэн бөгөөд тэр үед эмэгтэйчүүд, хүүхэд голдуу хүн ихтэй байсан байна. Аймшигт дэлбэрэлтийг нүдээр үзсэн хүмүүсийн мэдээлсэнээр, маш хүчтэй дэлбэрэлт болсоны дараа амь үрэгдэж, шархадсан хүмүүс энд тэндгүй байсан бөгөөд түргэн тусламжийн тэрэг хүрэлцээгүй байсан учир шархадсан хүмүүсийг хүн тэргээр хүртэл эмнэлэгт хүргэж байжээ. Орон нутгийн түргэн тусламжийн төвөөс мэдээлсэнээр, ослын газар түргэн тусламжийн 23 тэрэг очсон аж.
Лахор хотод энэ өдөр Христийн шашин шүтлэгтнүүд Пасхийн баяр тэмдэглэж байсан учир цэнгэлдэх хүрээлэнд хүн ихтэй байсан учир уг халдлагыг хотын христийн шүтлэгтнүүдийн эсрэг зохион байгуулсан хэрэг явдал болж таарж байгаа гэнэ. Халдлагыг харин талибуудын холбоотойн "Жамаат уль-Ахрар" бүлэглэл зохион байгуулсанаа мэдэгджээ.
Пакистаны Лахор хот Пенжаб хязгаарын төв юм. Тус хязгаарын захирагч Сальман Рафикийн мэдэгдсэнээр, амь үрэгдэгсдийн тоо өсөж болзошгүй байгаа бол нийгмийн харилцааны Facebook сүлжээний Safety Check үйлдлийн алдаанаас шалтгаалан уг халдлагын тухай мэдээ дэлхий дахиынг цочроосон байна.
Сэтгэгдэл ( 0 )