Рамади хотын оршин суугчид гэртээ харьж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 05

БАГДАД. /Sputnik/. Иракийн Анбар мужийн нийслэл Рамади хотыг тус улсын хүчин “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос чөлөөлсөнтэй холбоотойгоор тус хотын 3000 орчим гэр бүл гэртээ харьж байна гэж Рамади хотын захирагч Хамид аль-Дулаими мэдэгдэв.

Рамади хотын зарим дүүрэгт террористуудын суурилуулсан мина, тэсрэх бодисыг цэвэрлэсэн бөгөөд эдгээр дүүргийн оршин суугчид гэртээ харьж байна гэж тэрбээр мэдэгдсэнийг “Ройтерс агентлаг мэдээлжээ. Түүний мэдэгдсэнээр, цэвэрлэгээ хийсэн нутгуудын цахилгаан хангамжийг хараахан сэргээгээгүй хэдий ч ундны усыг Евфрат голоос хангаж байна.

Рамади хотын иргэдийг гэрт нь буцаах ажиллагаа эхэлсэн хэдий ч иргэдийг буцаах бэлтгэл хотын зарим хэсэгт хараахан хангагдаагүй байна гэж Рамади хотын зөвлөлийн гишүүн Ибрагим аль-Осеж мэдэгдэв.

Мөн Анбар мужийн Хит хотыг “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос чөлөөлөх ажиллагааны үеэр олон хүнийг аварсан байна. Иракийн хүчин “Лалын улс” бүлэглэлийн газар доор шоронгоос 1500 орчим хоригдлыг олж, чөлөөлсний дийлэнх нь энгийн иргэд байсан гэж цагдаагийн хурандаа Фадель аль-Нимрави мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top