Их Британийн эмч Марк Донар сэргээш бүхий эмийг улсынхаа төдийгүй дэлхийн 150 гаруй тамирчинд өгсөн тухай мэдээлэл цацагдлаа. The Sunday Times-ийн мэдээлснээр, алдартай тамирчдад үйлчилдэгБритани эмчийн үйл ажиллагааг хянахаар суурилуулсан нууц камераас энэ тухай олж мэдсэн байна.
Эмч Марк Донар 150 мэргэжлийн тамирчин болоод шилдэг тоглогчдод хүч тамирыг нь сэргээх шалтгаанаар бус эрүүл мэндийн шалтгаанаар сэргээш бүхий бэлдмэл өгсөн хэмээн хэлсэн байна. Бонар ярихдаа, “Миний хэрэглэдэг зарим эм, бэлдмэлийг мэргэжлийн спортын холбооных нь дүрэмд хориглосон байдаг. Би Лондоны “Арсенал”, “Челси”, Лестера зэргийн багуудын олон тамирчидтай хамтарч ажиллаж байсан гэсэн байна. Гэхдээ эмчийн ярьсныг батлах хангалттай үндэслэл, баримт байхгүй гэдгийг Sunday Times онцоллоо.
Бонар эмчийн энэ үйл ажиллагааны талаар их Британийн соёлын яам Сэргээшийн эсрэг агентлагт хоёр жилийн өмнө мэдээлж байсан боловч арга хэмжээ аваагүй байна. Иймээс Соёлын сайд Жон Виттингдэил тус байгууллагыг шалгаж эхлэх үүргийг өгсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр нэрээ нууцлахыг хүссэн нэгэн тамирчин эмч Бонар өөрт нь сэргээш агуулсан эм бичиж өгснийг нотлох баримтыг урьд нь Сэргээшийн эсрэг агентлагт өгч байжээ. Рио дэ Жанейрогийн Олимпийн өмнө энэ мэдээлэл гарсан нь допингийн асуудлыг шийдэхийг оролдож байгаа спортын албаныханд бас нэг цохилт боллоо.
Сэтгэгдэл ( 0 )