Холливудын алдарт жүжигчин Том Круз, Кэти Холмс нарын охин Сури дөнгөж есөн настай хэдий ч оддын өвчнөөр хэзээний өвчилжээ. Бяцхан од багшийгаа өөрөө сонгодог агаад төд удалгүй халж орхидог нэгэн аж. Тэрбээр хамгийн сүүлд дуу хөгжмийн багшийгаа хөгжмийн сонирхол нийлдэггүй гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлжээ.
“Би гитар дарж сурч байсан. Гэхдээ бидний уран бүтээлийн сонирхол таараагүй. Тэр сайн хүн, даанч бид хамтарч чадсангүй дээ” хэмээн хэнэггүйхэн өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )