Амжилтад хүрсэн хүмүүс амралтын өдрүүдээр юу хийдэг тухай би нэлээн олон нийтлэл уншсан. Та нууцыг нь мэдэх үү?Бусад өдрүүдээр хийдэг зүйлүүдээ л хийдэг юм. Аристотелийн хэлснээр, ““Бид юу байнга давтан хийнэ бид тийм хүн болно”.
Ингээд өндөр амжилтад хүрсэн хүмүүс амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг талаар танд хүргэе.
1. Роберт Игэр: Өглөө эрт бос
Диснейн ерөнхийлөгч эрхэм өглөө бүр 4:30-д сэрдэг. Амжилтад хүрсэн хүмүүс бүтэнсайн өдөр 2 цаг хүртэл орондоо шигддэггүй. Бүр 11 цагт хүртэл шүү. Судалгаагаар бидний уураг тархи сэрсэний дараа 2-4 цагийн хооронд хамгийн сайн ажилладаг гэдгийг тогтоожээ.
2. Бенжамин Франклин: Төлөвлөгөөтэй бай.
Үндсэндээ тэрээр өглөө бүр өөрөөсөө“Би өнөөдөр ямар сайн зүйл хийх вэ?” гэж асуудаг байжээ. Амжилтад хүрсэн хүмүүс өдөр бүрийн зорилгын чухлыг мэднэ. Амралтын өдөр тэдний хувьд онцгой лав биш.
3. Тимоти феррис: Олон зүйлийг нэг дор бүү хий
Олон зүйлийг зэрэг хийх нь аль 2005 оны хэв маяг. Утсаар ярингаа фэйсбүүкээ шалгах нь 2 ажлыг амжуулж байгаа мэт боловч амжилтад хүрсэн хүмүүс энэ нь зүгээр л үр бүтээмжийг бууруулдаг гэдгийг мэддэг. Фэррис өдрийг үр бүтээлттэйгээр өнгөрүүлэхийн тулд өдөрт хамгийн дээд тал нь 2 зорилго, зорилт тавьж байхыг санал болгосон байдаг.
4. Анна Винтор: Дасгал хөдөлгөөн хий.
Vogue сэтгүүлийн зөвлөлийн тэргүүн энэ эмэгтэй өдөр бүрийнхээ 1 цагийг теннис тоглоход зарцуулдаг байна. Дасгал хийхэд цаг гаргадаг ганцхан чинээлэг хүн Анна биш ээ. Ричард Брансон сурфингаар хичээллэдэг бол Энэтхэгийн хамгийн баян эр марафоноор хичээллэдэг. Амжилтад хүрсэн хүмүүс ажиллагаатай тархинд ажиллагаатай бие хэрэгтэйг сайн мэддэг. Амралтын өдөр хүртэл хичээллэнэ гээч.
5. Стив Жобс: Юу чухал болохыг жагсаа
“Дэлхийг өөрчлөхийн тулд юмс чухал байх шаардлагагүй” Амралтын өдрүүд бол мартсан зүйлүүдийг танд сануулах цаг хугацаа. Найзууд, гэр бүл, хамтрагчтайгаа ч гэсэн хамтдаа цагийг өнгөрүүлэх нь таныг баян болгохгүй ч чухал биш зүйл л лав биш.
7. Опра: Амар амгалан байдал
2013 оны “Форбс“-оос нэрлэсэн хамгийн хүчирхэг алдартан өдөр бүрийнхээ 20 минутыг нам гүн байдалд суун өнгөрүүлдэг байна. Бүр өдөрт 2 удаа гээл бод! Амралтын өдрүүд ажлын өдрүүдээс илүү их заюгүй байх талтай байдаг. Учир нь гэр орны ажил, гэр бүлийн харилцаа, олон нийтийн үйл ажиллагаа гээд л. Өдөр бүр бясалгал хийх нь таны стрессийг багасгаж, оюун санааг тань сэлбэж, илүү үр бүтээлтэй болгодог байна.
9. Билл Гейтс: Эргэцүүлэх цаг гарга
Микрософт компанийг үндэслэгч тэрээр алдарт, “Амжилтаа тэмдэглэх нь сайхан ч алдаанаасаа суралцах нь илүү чухал.” хэмээх үгийг хэлсэн байдаг. Эргэцүүлэх нь өдөр бүр хийх хэрэгтэй зүйл ч амралтын өдрөөр өнгөрсөн долоо хоногт юу хийснээ эргэцүүлж түүнийгээ сайжруулахын тулд юу хийх талаар бодох нь хамгийн төгс боломж юм.
10. Жак дорси: Үлдсэн долоо хоногтоо бэлд
Твиттер, Скуарын хамтран хөрөнгө оруулагч тэрээр баасан гаригаас даваа гариг хүртэл өдөр бүр 16 цагийн турш ажилладгаараа цуутай нэгэн. Тэрээр, “Бямба гаригт би амралт авдаг. Би ууланд авирдаг юм. Харин Ням гариг бол эргэцүүлэл, өмнөх долоо хоногийн үйл явдлаа дүгнэх, стратеги, дараа долоо хоногтоо бэлтгэх өдөр юм.” Лаура Вандаркам, “Хамгийн амжилтад хүрсэн хүмүүс амралтын өдрөөр юу хийдэг вэ?,” номын зохиолч бөгөөд тэрээр амжилтад хүрсэн хүмүүс амралтын өдөр бол жинхэнэ амжилтад хүргэх нууц зэвсэг гэдгийг сайн мэддэг хэмээжээ.
Амжилт бол 24/7 амьдралын сонголт —амралтын өдөр хүртэл тооцогдоно шүү!
Сэтгэгдэл ( 1 )
Hun turulhtnii yurduu 10han huvi ni bayan tansag amidardag gdg. Edgeer humuus mashaztai hudulmurch uhaalag bhiin. Yaj bayan boloh ve ,.,.,