Согтуу жолооч нарыг цогцос хадгалах газарт ажиллуулж шийтгэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 14

Тайландад зам тээврийн ослын тоог бууруулахын тулд нэгэн сонирхолтой журам нэвтрүүлэхээр болсон байна. Шинэ журмын дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдсан жолооч нарыг морг буюу цогцос хадгалах газарт албадан хөдөлмөр эрхлүүлэхээр болжээ. Өмнө нь тус улсад согтуу жолооч нарт зам тээврийн ослоос гарах үр дагавар, хор уршгийг ойлгуулахын тулд ослын газарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд туслах ажлыг албадан хийлгэдэг байсан ч дорвитой нөлөө үзүүлэхгүй байна гэж Тайландын эрх баригчид үзсэнээс согтуу жолооч нарт оноох хариуцлагын хэмжээг хүндрүүлж, цогцос хадгалах газарт албадан ажил хийлгэх шинэ журам гаргахаар шийдвэрлэсэн байна. Согтуугаар жолоо барьсны улмаас зам тээврийн осол гарч, хүний амь нас эрсдэх аюултай гэдгийг жолоочдын ой тойнд үлдээх боломж нэмэгдэнэ гэж Тайландын эрх баригчид тайлбарлаж байна. Тайландад хонины орд эхлэх үеийг угтан 4-р сарын 13-наас 15-ны хооронд Сонгкран гэх наадмыг тэмдэглэдэг бөгөөд  энэ цаг үетэй давхцуулан Тайландын эрх баригчид дээрх журмыг нэвтрүүлсэн аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.23.51.1) 2016 оны 04 сарын 14

Согтуу жолоочийг бүр морганд нас барсан хүнийг шарилийг авсанд хийж өгдөг ажилд нэг сар ажиллуулж дараа нь зохих ялыг эдлүүлэх

0  |  0
Top