Америкийн поп дуучин Келли Кларксон энэ долоо хоногийн мягмар гаригт амаржиж, хүүтэй болсон байна. Тэрээр хүүгээ Ремингтон Александр Блэксток хэмээн нэрлэсэн талаараа өнгөрсөн пүрэв гаригт твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Мөн хүүгийн биеийн байдал сайн байгаа талаар нийтэлсэн байна. 33 настай, Грэммигийн шагналт дуучин Келли Кларксон, түүний нөхөр Брэндон Блэксток нарын охин Ривер Роуз нь 2014 онд мэндэлж байсан билээ. "Америкийн шүтээн" шоу нэвтрүүлгийн анхны ялагч болох дуучин Келли Кларксон өнгөрсөн жил бие даасан 7 дахь цомгоо "Piece by Piece" нэртэйгээр гаргасан бөгөөд цомог нь амжилттай борлогдож, шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан байна.
Эх сурвалж: UBS.mn
Сэтгэгдэл ( 0 )