Энэтхэгт хэт халууны улмаас 100 орчим хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Нью Дели, Патна, Нагпур, Колката болон Куттач хотод өдөртөө 45 хэмээс дээш халуун болж байна. “Халууны улмаас ундны усны хомсдол үүсч, халдварт өвчнүүд дэгдэж байгаа” тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.
Нас барсан хүмүүсийн дийлэнх нь гадаа наранд ажилладаг хөдөө аж ахуйн ажилчид, хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байна. Ирэх өдрүүдэд үргэлжлэн халж болзошгүйг Энэтхэгийн цаг уурын байгууллага анхааруулаад, хэт халах үед гадаа гарахгүй байхыг зөвлөжээ. Өнгөрсөн онд Телингана болон зэргэлдээх Андра Прадеш мужид 500 гаруй хүн хэт халууны улмаас наранд цохиулж нас барсан байна.
Сэтгэгдэл ( 0 )