Сэтгүүлийн нүүрэнд гарахын тулд моделиуд юу хийдэг вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 20

Эмэгтэйчүүдэд  зориулсан Vogue сэтгүүлийн австрали хувилбарт 25 жил ажилласан Кристи Клементс  загварын ертөнцийн хөшигний  цаадах  амьдралын  талаар  “Vogue хүчин  зүйл” нэртэй  номоо хэвлүүлжээ. Энэ  номонд  сэтгүүлийн  гялгар  хуудсанд  гарахын  тулд загвар  өмсөгчид  яаж өлсөж,  эрүүл  мэндээ  золиосолдог  тухай  баримтуудыг  дэлгэсэн  байна. Тухайлахад  европт  хөлөө  олсон  орос  загвар  өмсөгчид өлсгөлөнгөө  дарахын тулд салфетка иддэг байхад, хэт их өлссөнөөс эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн тохиолол олон байдаг байна. Кристи  Клементс  Австралийн  Vogue сэтгүүлд  25  ажил  ажиллахдаа  13-т  нь эрхлэгчийн алба хашиж байсан юм. Сэтгүүлийн нэг удаагийн дугаарт зориулсан зураг авалтын үеэр нэг загвар өмсөгч гурав  хоногт нэг ч удаа хоол идээгүйн дээр,  хамгийн  сүүлийн  өдөр  нүдээ  ч  нээж  чадахгүй  тамирдсан  байсныг  энэ номонд бичсэн байна. Мөн  төрөлхийн  яс  томтой  австраличууд  Парис,  Нью-Йоркийн  тайзан  дээр алхахын  тулд  биеийн  хэмжээгээ  хоёр  размераар  бууруулах  хатуу    хуультай байдгийг ч дэлгэжээ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top