Дэлхийн хэвлэлүүд холливуудын жүжигчин, дуучин Линдсей Лоханыг лалын шашинтан болёон талаар бичиж байна. Учир нь тэрээр Дэ Сан сонины Дэн Вүттоны ярилцлагад оролцох үеэрээ "Би маш оюунлаг хүн болсон. Одоо лалын шашны гол судрыг судалж байгаа. Америк Кораныг буруу өнцгөөс нь хүмүүст таниулж байна. Судлахад маш их хугацаа орж байгаа ч цаг нь ирэхээр нэг мөсөн орох сонирхол бий" гэж ярьжээ. Линдсей католик шашинтай гэр бүлд төрж өссөн бөгөөд түүний дүү Али Лохан Буддын шашинд эргэлт буцалтгүй орсон аж. Линдсейг шашинаа солиход дүүгийнх нь шийдвэр их нөлөөлсөн гэнэ.
Дашрамд дурьдахад барууны оддоос Жанет Жексон, Майк Тайсон, Кет Стивенс, Жемима Хан, Кассиус Клэй нарын олон алдартан Мусульман болно хэмээн зарлаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )