Фейсбүүк хэрэглэгчдийн тоо 60 саяаар өсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 02

Цахим сүлжээ сайтуудаас хамгийн олон хэрэглэгчтэй хэмээн тодотгогддог фейсбүүк энэ байр сууриа ойрын хэдэн жилдээ алдахгүй бололтой. Тус сайтын хэрэглэгчдийн тоо 60 саяар нэмэгдэж, 1.65 тэрбумд хүрсэн байна.

Хэрэглэгчдийн тооны өсөлт огтхон ч саарахгүй байгаа учраас тус сайтын зар сурталчилгааны орлого ч тасралтгүй өсч, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар мобайл хувилбарын орлого л гэхэд 5.38 тэрбум ам.доллар болжээ.

Тус компани шинээр гарч ирж буй аппликйешнуудыг ихээр худалдан авч өөртөө нэгтгэснээр зах зээл дээр хүчтэй өрсөлдөгчтэй болохоос сэргийлэхээс гадна салбар бүрт ажиллах давуу талтай болж байгаа юм. Тэд цаашид виртуал орчин, хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэлтэд түлхүү анхаарч ажиллах төлөвтэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top