Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээн буюу “Нацү башё”-ийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр болов. Эл тэмцээнд Их аварга Хакүхо Д.Даваажаргал 880 дахь даваагаа авч мэргэжлийн сумод түүхэн дээд амжилт тогтоожээ.
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хамгийн олон буюу 879 даваатай бөх Озеки Кайо байв. Харин Хакухо Д.Даваажаргал түүний амжилтыг эвдэж 880 дахь даваагаа авснаар мэргэжлийн сүмогийн түүхэнд дээд зиндааны хамгийн олон даваатай бөхөөр нэрлэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )