Хлое Кардашьяныг фотошоп ашиглан зургаа засдаг байсан тухай мэдээ олны шүүмжлэлд байсан. Бүсгүй Keeping Up With Kardashians шоуныхаа үеэр “Хүн болгон миний инстаграмын зургаа янзалсныг гайхаад ярих нь инээдтэй юмаа. Тиймээ, би фотошопдсоон” хэмээжээ.
Гэвч 31 настай реалитийн шоуны од бүсгүй 16 настайдаа осолд орж өрөөсөн хөлөндөө мэс засалд орж байсан аж. Түүнээс болж нэг талын гуя нөгөөхөөсөө нэг инч хагас хэмжээний нарийхан болохоор ижилхэн харагдуулах гэж засдаг байсан тухайгаа ч мөн тайлбарлажээ. Харин Хлоегийн тайлбарын дараа шүүмжлэгчдийн сэтгэл зөөлөрсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )