Эхнэртээ “гардуулсан” Брэд Питт дахин дэглүүлэх нь

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 12

Анжелина Жоли тун хартай нэгэн гэдгээрээ алдартай бөгөөд эр нөхөр Брэд Питтээ ёстой л нэг чангалдаг эмэгтэй юм. Саяхан хэвлэлүүд жүжигчин Марион Котийярыг Жолигийн уурыг хүргэж, эр нөхөр нь хэнтэй, хаана байгааг шалгахад хүргэдэг тухай бичиж байсан бол өдгөө санааг нь зовоох бас нэгэн шалтгааны эзэн тодорчээ.

“Z Дэлхийн дайн" киноны зураг авалтын үеэр Брэд Питт Лиззи Каплан хэмээх жүжигчин бүсгүйг үнсэж байжээ. Тэрхүү гэрэл зургийг харвал энэ нь зүгээр нэг хацар дээр нь үнссэн хэрэг байсан ч Жоли нөхрийгөө дахин дэглэхээр бэлдэж эхлэв гэж хэвлэлүүд мэдээлж байна. 

 Эх сурвалж: Wikimon.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top